Language Systems InternationalLanguage Systems Los Angeles Downtown CenterPromotions
Location Application Online Question Center Email us inEnglishFrenchItalianSpanishPortugueseTurkishIndonesianMongolianThaiKoreanChineseJapanese
Blogs

Film Club
Newsletter

Programs
IEP Advantage
Super IEP
IEP
Super TOEFL
TOEFL
Business
TOEIC
GMAT/GRE
Conversation
Private Lesson

Schedule

Go to College

Pictures

Language Systems LA Downtown Center Blog in Mongolian

October 31, 2008 (Friday)
Halloween Party

10 сарын 31 нд LSI сургууль нь хамгийн анхны Halloween-ны үдэшлэг цэнгүүнийг зохион байгууллаа.Тус үдэшлэг нь LSI-ын хотын төв дэх салбарт болж өнгөрсөн бөгөөд хамгийн шилдэг өвөрмөц костьюм шалгаруулах уралдаан болж өнгөрөв.Үүнд Torrance-оос ирж оролцсон эрэгтэй оюутан эмэгтэй хүн болж чадварлагаар хувирсан тул нэгдүгээр байрыг, бусад салбарууд удаах байрыг эзэлж, тус бүр урамшуулалын картаар шагнуулав. Мөн хулууг хэн нь хамгийн уран ухаж сийлбэрлэх вэ гэсэн уралдаан болж Torrance-ийн салбар түрүүлж LA болон OC салбар удаах байранд орлоо. Үүний дараа үдэшлэгт оролцогч нар амид DJ-тэй хөгжмийн аяанд бүжиглэн оройг сайхан өнгөрөөв. Бид ирэх жилийн 2 дахь Halloween-ны үдэшлэг цэнгүүнийг тэсэн ядан хүлээж байна.

September 12, 2008 (Friday)
College Fair 2008
9 сарын 12ны 5дахь өдөр анх удаа LA дахь Language Systems дээр Коллежийн үзэсгэлэн яармаг болж өнгөрлөө. Үүнд олны танил болсон CSUN, SMC, PCC, болон LAHC гэх мэт 9 коллеж оролцсон.Манай 4 төвөөс маш олон оюутнууд ирж, бусад коллеж сургуулиудын төлөөлөгч нартай ярилцаж, мэдээлэл солилцлоо. Түүнчлэн оролцсон оюутнууд дахин ийм үйл ажиллагааг LSI зохион байгуулах эсэхийг асууж санал тавьж байсан. Үүнээс үзэхэд, бид цаашдаа оюутан та бүхэнд Коллежийн үзэсгэлэн яармаг болон хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байх болно.

August 22, 2008 (Friday)
Beach Party

8 сарын зуны нарлаг өдөр манай сургуулийн жил бүр зохион явагддаг зуны үдэшлэг уулзалт болж өнгөрсөн. Тус үдэшлэг дээр маш олон хөгжилтэй хөтөлбөр тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд сургууль бүр волеволийн баг бэлдэж оролцсон. LSI-LA багийнхан өөрийн лого-той подволькоор ижилссэн ба Fullerton-ний баг 1-р байрыг авч, LA-ийн баг удаах байранд орлоо. Мөн бусад тэмцээнүүдэд LA-н баг тэргүүн байрыг эзэлснээр энэ өдөр дуусч, жил бүрийн шилжин явах цомыг LSI - LA хүлээн авсан юм.

June 20, 2008 (Friday)
Luau Party
Luau1Luau2Luau3
Жил болгон болдог уламжлалт LSI-Лау Парти энэ жил 6 сарын 20-нд боллоо. LSI-ийн 4 сургуулийн оюутнууд цугларч зуныг зугаатай өрсөлдөөнт тэмцээн, караоке мөн Лос Анжелесийн Ойвэкед бүжиглэн зугаацаж угтлаа.Сургууль бологон аввъяс чадвараа сорин үзвэр үзүүлж (дуулах, бүжиглэх гэх мэт) шагналын төлөө өрсөлдөө. LSI-LA "beauty pagent" үзүүлбэрээр дөрвөн үзэсгэлэнт өрсөлдөгчид болон инээд зугаатай MC титэмийг хургайлж буй үзүүлбэр, LSI-Alhambra "chinagin act" үзүүлбэрээр хүний царайг доош харуулан зурж харахад нохойн гөлөг шиг харагдаж байв. LSI-OC болон LSI-Torrance хөгжмийн чадвараа гайхуулан хөгжимийн зэмсгүүлийш амидаар тоглог бмөн аяанд нь бүжиглэн үзүүлбэр үзүүллээ. Шүүгчдийн хувьд шүүрхэд маш хэцүү байсан боловч эцсийн мөчид тэд LSI-LA нэгдүгээр байрт орж 500 долларын шагнал авлаа. LSI-OC 2-р байрт орж 300 долларын шагнал, LSI-Alhambra 3-рт орж кино тасалбараар LSI-Torrance 4-т орж Starbuck-ийн бэлгийн картаар тус тус шагнууллаа.

June 18, 2008 (Wednesday)
Film Group Project
Киноны Баг төсөл али хэдийн 5 кино LSI-д хийсэн юм. Эхний кино "Чиний төлөө галзуурмаар" нэртэй хайр, нууц будлианы талаар харуулсан кино. 2 дахи кино нь ZOBY THE ZOMB нэртэй аймшгийн инээдмийн кино. Энэ киноны зарим хэсэг нь үнэхээр аймшигтай байсан бөгөөд жүжүигчидийн нүүр будалт нь маш сайн гайхалтай байсан. 3 дахь кино нь "Үл Таних Хүмүүс" нэртэй бодит түүх дээр үндэслэн хийсэн жүжиг юм. Нэг гадаадын оюутан Лос Анжелес хотод ирдэг өгаад энэ оюутан энэхүү хотод маш их ганцаарддаг байв. Энэ оюутны өдөр тутмын амидрал нь маш хэцүү байсанч нэг өдөр маш гайхалтай онцгой хүнтэй танилцдаг юм. 4 дахь кино "Дээрэмчин Сургууль" инээдмийн маш сайн кино. Жүжиглэлт болон жүжгийн зохиол найруулга маш сайн гайхалтай болсон байв. Маш их инээдтэй кино байсан бөгөөд инээсээр байгаад миний эрүү бараг өвдсөн. Ирэх 5 дахи өдөр К.Б.Т-ийн 5 дахи киног сургуулийнхаа төгсөлтийн баяр дээр үзэх болно. Би энэхүү киноны талаар үзэснийхээ дараа та бүхэнд санал сэтгэгдэл мэдээлэл хүргэх болно. Хэрвээ та К.Б.Т-д оролцохыг хүсвэл "G" өрөөнд 7 сарын 11-нд ирнэ үү! Бид нар 5 дахи өдөр болгоны өдрийн 1 цаг 30 минутаас 4 цаг хүртэл уулзалддаг. За туулзалтан дээр уулзацгаая!

June 15, 2008 (Sunday)
Soccer TournamentSoccer
LSI - OC хөл бөмөгийн тэмцээнийг 6 сарын 16-ны хагас сайн өдөр Ёрба Линда Парк дээр зохион байгууллаа. Бүх 4 сургууль энэ үйл ажиллагаанд зугаатай тоглох сөн цомийн төлөө өрсөдөхөөр оролцлоо. LA-ийн баг маш сайн амжилттай гайхалтай уран тоглосон боловч аваргын төлөө шигшээд үлдэж чадсангүй. Гэхдээ 3 байрын төлөө Торрансе багтай маш амжилттай тоглож 4:0-ийн харицаагаар хожиж 3-р байрт, Алхамбра баг аваргын төлөө OC багтай тоглож 5:4-ийн харицаагаар хожож энэ жилийн LSI хөл бөмбөгийн аварга боллоо. Хүн болгон цагаа маш зугаатай өнгөрөөж мөн тэмцээний дараа Пицца парту тэмцээнд оролцогчид болон хөгжөөн дэмжигчидийн дунд боллоо. Зарим багш нар болон оюутнууд хөл бөмбөгийн тэмцээнийг байнга зохион байгуулж байх санал гаргасан бөгөөд магадгүй дахин хөл бөмбөгийн тэмцээн удахгүй болж магадгүй бөгөөд тэр үед LA сургууль цом хожих боломж гарч магадгүй юм. Бид та бүхэнд энэ талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

June 10, 2008 (Tuesday)
California State University, Northridge
Калифорни Мужийн Их Сургууль-НордриджиКалифорни Мужийн Их Сургууль-Нордриджийн Гадаадын Оюутан хариуцсан ажилтан Лэслий Лэнди LSI-LA-д анхны удаа 6 сарын 1-нд зочилж нийт 25 оюутанд танилцуулга яриа хийлээ. Оюутнуудад маш олон асуултууд асууж Лэслий Лэнди нэг цаг 30 минут ярилцлага хийж байлаа. Лэслий Лэнди оюутнуудын асууж байгаа асуултуудад маш сэтгэл өндөр байлаа. Энэхүү уулзалт ярилцлага нь Америкийн Их Дээд Сургуулиудын талаар мэдээлэл авах хэрхэн тэдгээр сургуулиудад орж суралцах талаар мөн ямар ямар сонголтууд оюутнуудад байгаа талаар оюутнуудад маш үр өгөөжтэй болж өнгөрлөө. LSI нь Калифорни Мужийн Их Сургууль-Нордриджийг ирэх 9 сард болох Их дээд сургуулиуд болон Коллежиудын чуулга уулзалтанд урихаар төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар оюутнууд 15 Их дээд сургуулий Коллежуудбн мэдээллийн бүхээгээр очиж үйлчүүлэн бүрэн мэдээлэл авах боломжтой.Энэхүү чуулга уулзалт нь бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд үүгээрээ оюутнуудад хэд хэдэн сургуулиудын мэдээлэлийг бүрэн авах очиж уулзан асуулт асуух боломжийг бүрэн олгож байгаа юм.

Коллеж Үзэсгэлэн чуулга уулзалт

Language Systems - Downtown 9 сарын 12-ны 5 дахи өдөрийн 11 цаг 30 минутаас 17 цаг хүртэл Их Дээд сургуули Коллежуудын чуулга уулзалт үзэсгэлэнтэй. Энэхүү уулзалтанд 15 сургууль хамрагдах болно. Энэ нь оюутнуудад мэргэжлийн хүнээс сургуулиудын талаах зөвлөгөө авах өөрсөддөө байгаа боломжо чадвараа олоход чухал үйл явдал болно. Энэхүү үйл ажиллагаа нь оюутан болон бүх оролцогчид үнэгүй бөгөөд уух юмаар өдрийн турш үйлчлэх болно. Бид та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

May 21, 2008 (Wednesday)
Stormwater Program

5 сарын 21 нд манай сургууль дээр Stormwater төслийн газраас Katie Westfall ирж, усны бохирдлын талаар ярилцлага хийв. Ярилцлагын үеэр Саван, тамхины иш, мөн гэрийн тэжээвэр амьтадын ялгадас хэрхэн байгаль орчныг бохирдуулж хүний эрүүл мэндэд маш их халтай тэр тусмаа эдгээр нь үерийн усаар дамжин далай болон голд урсан орж байгал орчин болон усыг маш ихээр бохирдуулдагийг мэдэхэд маш сонирхолтой байв.Кэти энэхүү сэдэвтэй холбоотой тоглоом оюутнуудтай тоглож тэдний англи хэлний мэдлэгийг давхар шалгав. Кэтигээс суралцсан зарим дээрхи бохирдлоос хамгаалах зөвлөмжүүд:

Гудамжинд тамхины иш бүү хая.

Гэрийн тэжээмэл амьтдын хаягдлыг хогийн саванд хая.

Хогоо дахин ашиглах

Та машинаа хурдан задардаг химийн бодистой савангаар угаах хэрэгтэй.

будаг, уусгагч, моторын хуучин тос, хуванцар сав,эм, компьютер, электрон бараа лаазнуудыг хогруу бүү хая. Эдгээр нь маш ир токсик буюу эрүүл мэндэд хортой. Эдгээр материалуудыг S. A. F. E-ийн төвд аваачиж тушаа.S. A. F. E-ийн төвийн хаягууд:

Washington Blvd SAFE Center
2649 E. Washington Blvd.

Los Angeles, CA 90021

UCLA SAFE Center
550 Charles E. Young Dr. W.
Los Angeles, CA 90095

LA SAFE Center
4600 Colorado Blvd.
Los Angeles, CA 90039

Усны брхирдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг

www.LAstormwater.org-оос авна уу.


3250 Wilshire Blvd., Suite 200, Los Angeles, CA 90010 USA / Phone: 213-385-3665 / Fax: 213-385-7908 / Email: la@languagesystems.com